Дуу Хөгжим

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Sunday, June 23, 2013

1

Ники Минаж найз залуугийн хамт

Posted in
Nicki Minaj хэмээх тайзны нэрээрээ алдаршсан Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч Оника Таня Мараж 1982 оны 12 сарын 8-нд Сент Жэймст төржээ. Тэрбээр 5 нас хүртлээ эмээтэйгээ хамт амьдарсан бөгөөд удалгүй ээжийн хамтаар Америк улсыг зорьсон байна. Түүний аав нь архичин, хар тамхичин байсан бөгөөд ээжийг нь хэд хэдэн удаа алахыг завдаж байсан гэдэг. Минаж бага байхаасаа л дуулах бүжиглэх дуртай охин байжээ.


Минаж Young Money Entertaiment-д 2007 онд орсон бөгөөд Маш олон MixTape гаргасны эцэст тун удалгүй 2010 онд өөрийн бие даасан анхны цомог болох Pink Friday-г гаргасан юм. Түүний энэхүү цомог эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 1,035 сая хувь борлогдоод байгаа юм. Өөрийн гэсэн өвөрмөц стиль болон дуугаараа бусдад сайшаагдаж танигдсан. Уг цомогт багтсан "Roman"s Revenge" дуугаа рэппер Лил Вэйнтэй хамтран дуулж, 2012 оны 1 сарын 19-нд шинэ хувилбараа iTunes-ээр цацаж эхэлсэн юм


Минажийн долоон сингл нь нэг цаг мөчид Биллбордын шилдэг 100-д жагссан анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм. 2012 оны 4 сарын 3-нд Friday: Roman Reloaded хэмээг студийн цомгоо худалдаанд гаргажээ. Одоо тэрбээр “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа билээ.


Өчигдөр алдарт дуучин маань найз залуу Safaree Samuels-тайгаа Los Angeles-ын “LAX” нисэх онгоцны буудал нэлээд дүнсгэр царайтай зурагчдын дуранд өртсөн байна.








1 comment: